Dark Light
Нийгэм | 2025-03-20

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГЭЭС ШИНЭ "ГАВЬЯАТ" ЦОЛТОН ТӨРӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Монгол цэргийн өдөр", Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн өдөр Барилга-инженерийн цэргээс шинэ "Гавьяат" цолтон төрлөө.
Барилга-инженерийн цэргүүд Монгол Улсын аж үйлдвэржилт, бүтээн байгуулалтын жилүүдэд 400 гаруй үйлдвэрийн барилга, 6500 гаруй орон сууц, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг хотуудыг барьж байгуулж байсан бахдам түүхийн эзэд 21-р зууны Их бүтээн байгуулалтад манлайлан Төмөр зам, Авто зам, Терминал, Цогцолбор төв, барилга, байгууламж барих төслүүдэд амжилттай оролцож байгаа билээ. 
Энэхүү шинэ үеийн түүхийг бичилцэн байгаа Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Ганбаатарын БЯМБАДОРЖ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол"-оор шагнагдаж, баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал тохиож байна. Барилга-инженерийн цэргүүд 3 хөдөлмөрийн баатар, 20 гаруй гавьяат цолтон өлгийдөн авсан бахархам түүхийн эзэд билээ.
                        Хошууч М.ХИШИГБАЯР
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00