Dark Light
Нийгэм | 2025-03-20

Б.БАДАМЦЭЦЭГ: БҮХ ЭМЧИЙГ ДАЙЧЛААД ХҮҮХДҮҮДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛСЭН Ч ДАХИН ЦООРНО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгээс тодрууллаа.

Маш олон жилийн түүхтэйгээр нүүр ам, эрүү шүдний салбарт олон ажил хэрэгжүүлж ирсэн. Гэвч тодорхой хэмжээний үр дүн өгөөгүй. Хүүхдийн нүүр амны болон шүдний өвчлөл цоорлын хэмжээ өдөр ирэх тусам, жил ирэх тусам өссөөр байна. Тэгэхээр үүн дээр Засгийн газрын зүгээс болон Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс ч тэр ямар бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй вэ гэдэг тал дээр олон судалгаа хийж үзсэн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмчээр төгссөн бүх эмчийг дайчлаад хүүхдүүдийн шүдийг бид эмчилсэн ч гэсэн нэгхэн сарын дараа яг хажууд талын шүд нь дахиад л цооролд өртөнө. Яагаад ингэж байна гэхээр тухайн хүүхдүүд шүд угаах юунд хэрэгтэй, ямар ач холбогдолтойг одоо хүртэл мэддэггүй. Дээрээс нь энэ боловсролыг олгох флатформ ерөөсөө байхгүй. Цахим орчинд ч, сошиалд ч, ерөнхий боловсролын сургуульд ч эрүүл мэндийн хичээл маш хангалтгүй түвшинд орж байна. дээрээс нь цахим орчинд эрүүл мэндийн талаар буруу мэдээллүүд маш их тарж байгаатай холбоотой. Эцэг эхчүүд хүртэл эрүүл мэндийн зөв мэдээлэл авч чадахгүй байна. Нөлөөллийн ажил болон боловсрол гэдэг зүйл маань эдгээр өвчлөлийг бууруулахад нийгмийн эрүүл мэнд чиглэл рүүгээ чиглэсэн маш том хөдөлгөөн болон ажиллана гэж миний хувьд харж байгаа. Тэгэхээр нөлөөллийн ажил гэхээр хүмүүс ихэвчлэн хөнгөн зүйл бодоод байдаг. Нөлөөллийн ажил гэдэг нь эхлээд боловсролыг нь, мэдлэгийг нь олгоё. Дараа нь тухайн хүний хандлагыг өөрчилье. Дараа нь зан үйлийг нь өөрчилж, хэвшүүлье гэдэг ойлголтууд ард талд нь явж байгаа юм шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зургаан настны эрт илрүүлэг маш амжилттай явж байгаа. Зургаан настны шүдний талаарх тоо баримтыг харахад маш харамсалтай байгаад байна. 1 сая орчим хүүхэд Монгол Улсад байна. эдгээр хүүхдүүд 10-20 жилийн дараа эмнэлэгт дахин төвлөрөл үүсгэх хандлагатай болчихсон. Одооноос та бүхэн, ээж аавууд, боловсролын байгууллагууд бүгдээрээ хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаараач ээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зарчим нь эрүүл иргэдийнхээ эрүүл мэндэд анхаараад явъя гэж ЭМЯ-тайгаа, Эрүүл мэндийн сайдтайгаа нэг бодлого баримтлаад явж байгаа. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00