Dark Light
Нийгэм | 2025-03-20

ЭМДҮЗ, НДҮЗ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ИРЭХ САРД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр/2025.03.20/-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа нэр дэвшсэн байна. Нэр дэвшигчийн сонсголыг энэ оны 4 дүгээр сарын 7-нд товлон явуулах бөгөөд сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тогтлоо.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтэн Ж.Батзориг нэр дэвшжээ. Уг зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ оны 4 дүгээр сарын 7-нд зохион байгуулах бөгөөд сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг томилсон байнгын хорооны тогтоол батлав.

Сонсголуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа нар асууж тодрууллаа. ЭМДҮЗ, НДҮЗ нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч гэсэн гурван талыг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрддэг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00