Ойрд Хан-Уул дүүрэг Вега ситигийн Тара цэнтрийг зорих хөл хөдөлгөөн ихэсжээ. Учир нь Тара цэнтрт Дайсо сүлжээ дэлгүүрийн 17 дахь салбар нээгдээд байгаа аж. Энэхүү салбарын нээлт өчигдөр болсон бөгөөд нээлтийн урамшуулалд эхний 50 худалдан авагч гарын бэлэгтэй, нэг төрлийн бараанаас 6 ширхгээс дээш авбал 10 хувийн хямдрал үзүүлж байсан тул ийнхүү олны хөлд дарагджээ.
Монова трейд компанийн гүйцэтгэх захирал Э.Батжаргалаас шинэ салбарын нь талаар тодруулсан юм.
Улаанбаатар хотынхоо төв цэг, хотын А зэрэглэлд 17 дахь салбараа нээж байгаадаа баяртай байна. Манай дэлгүүрээр үйлчлүүлэгчид насны хязгааргүй. 8-80 нас хүртэлх хүүхэд, хөгшид бүгд үйлчлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний хувьд сонголт ихтэй. Нэг төрлийн бараа гэхэд олныг сонголттой оруулж ирдгээрээ давуу талтай. Нэг үнийн жишиг тогтоосон. Дээрээс нь хямд үнэ, чанарын баталгааг амладаг. Японоос шууд оруулж ирж байгаа учраас эргэлзэх зүйлгүй.
-Дайсо брэнд дэлхийн хэдэн улсад тархсан бэ. Монголд аль хэдийн хүмүүсийн танил болсон шүү дээ?
-Дэлхийн 26 улсад Дайсо брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг. Монголд үйл ажиллагаагаа эхлээд 10-аад жил болж байна. Хэрэглэгчдэд аль хэдийн танигдсан. Хэрэглэгчид, худалдан авагч, үйлчлүүлэгчид маань санал сэтгэгдлээ янз бүрийн байдлаар илэрхийлдэг. Ихэвчлэн бичлэг маягаар youtube channel-аар илгээж байгаа. Үйлчлүүлэгчдэдээ хялбар байдлаар сэтгэгдлээ илэрхийлэх олон сувгийг бид нээн ажиллуулж байна.
-Байнгын хэрэглэгчдэдээ ямар урамшуулалтай вэ?
-Бид байнгын хэрэглэгчдэдээ хөнгөлөлтийн карт гаргасан. 3-5 хувийн хөнгөлөлттэй.

Нээлтийн туузыг тус төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, ажилтнууд цуг хайчлав. Шинэхэн дэлгүүрийн жаврыг үргээж морин хуур татахаа ч мартаагүй юм. Ингээд үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Худалдан авагч О.Цэнгэл: Гэрийнхээ ойролцоо Дайсо брэндийн салбар дэлгүүртэй болж байгаад тун талархууштай байна. Энэ брэндийг эртнээс мэдэх учир худалдан авалт хийхэд таатай байдаг. Нэг үнийн жишиг тогтоосон. Чанартай, хэрэглээ удаантай. Хамгийн гол нь сонголт ихтэй учир энэхүү брэндийг хэрэглэдэг.
Худалдан авагч Ч.Бат-Өлзий: Би энэхүү сүлжээ дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч л дээ. Тэгээд хөнгөлөлтийн карттай. Тэгэхээр хямд дээрээс нь хөнгөлөлт эдэлнэ гэхээр болж байгаа биз. Дайсо брэндийг намайг хэлсэн хэлээгүй хүмүүс мэдэх байх. Худалдан авагч
Н.Цолмон: Шинэ салбар нээгдэж байгаа гэж дуулаад зориод ирлээ. Худалдан авалт хийхэд тухтай байдаг юм. Худалдааны зөвлөхүүд нь найрсаг. Ямар бараа сонгохоо мэдэхгүй эргэлзэхэд сайхан зөвлөөд өгнө. Найрсаг хамт олон үйлчилдэг болохоор Дайсо брэндээр үйлчлүүлээд, чанартай хямд бараа худалдан аваад гарахад хэзээ ч муу юм авчихлаа, буцаачих уу, хэрэггүй авлаа гэх эргэлзээ төрдөггүй. Сэтгэлд өег сайхан байдаг.
Худалдан авагч, үйлчлүүлэгчид ийн сэтгэгдлээ илэрхийллээ.

Харин тус компанид 5 дахь жилдээ ажиллаж буй худалдааны зөвлөх Ч.Нандин-Эрдэнэ хэлэхдээ “Намайг ажиллах хугацаанд Дайсо брэндийг сайн мэддэг хүмүүс үйлчлүүлсээр ирсэн. Хүмүүс ихэвчлэн хямд үнэ, чанартай бараа гэж манай бараа бүтээгдэхүүнийг үнэлдэг. Манай компанийн доторх уур амьсгал их гоё, эерэг. Албан тушаал харгалзаж харьцдаггүй. Бүгд чиглүүлээд зөвлөөд сургаад явдаг. Хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. Мөн манай компани та бүхний өмнө нээлттэй шүү. Үйлчлүүлэгчдэдээ хандан хэлэхэд манай 17 салбар дэлгүүрээр тавтай үйлчлүүлээрэй. Таны асуусан, лавласан болгонд манай худалдааны зөвлөхүүд найрсаг зөвлөгөө өгч, үйлчлүүлэгч бүрд хүрч ажиллах болно оо.
Шинэхэн салбар дэлгүүрээ нээсэн Дайсо брэндийн хамт олон цаашдаа ч мөн салбараа өргөжүүлээд, нэмээд, хөдөө орон нутагт ч салбараа нээх хэтийн зорилттой тэмүүлэн ажиллаж байна.