Dark Light
Нийгэм | 2025-03-20

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛСЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХЭҮК-оос УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан 37 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой зарим заалтуудад ахиц дэвшил гарчээ. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарим арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, тэжээгчээ алдсан, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд олгодог. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлээд 397.5 мянган төгрөгт хүрсэн. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн гэдэг ахиц гарчээ. 
Хорихоос суллагдахад бэлтгэх хөтөлбөр, эргэлт уулзалтын өрөөг зарим газрууд шинээр барьсан. Зарим газарт засвар үйлчилгээ тохижилт хийсэн. Зарим газруудад барилгын урсгал засвар хийж орчин нөхцөлийг сайжруулсан гэсэн тайлбар мэдээллийг ирүүлсэн. 
Хэрэгжилт хангалтгүй биелэгдсэн 10 заал байна. Үүний зарим заалтуудыг дурдахад эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаарын чанарын сайжруулах, хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйлчилгээнд тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээг эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг тогтооход хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг заалтууд хангалтгүй биелэгджээ. 
Огт хийгдээгүй 4 заалт байна. Үүнд: агаар ус, орчны бохирдлыг бууруулах бодлогыг урт, дунд, богино зорилтод нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх, тандалт хяналт шинжилгээний сорьцын мэдээллийн санг бүрдүүлэх, дотоод орчны хяналтад тавих суурь үзүүлэлт бүхий шаардлага стандартыг шинэчлэх гэсэн заалт тогтоолд тусгагдсан. Энэ заалтын биелэлт 0 хувьтай байна.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00