Шүдний эмч Э.Мичидээс тодрууллаа.
-Зөв угаая аяныг шүдний эмчийн хувьд дэмжиж байна уу?
-Энэ аяныг их дэмжиж байгаа. Үүний гол агуулга нь загас барьж өгөх биш, загас барих аргыг нь заах буюу зөв дадлыг хэвшүүлье гэсэн санаа. Энэ санаа нь надад маш их таалагдаж байгаа.
-Хүүхдүүдийн шүдний өвчлөлд тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Хамгийн дутагдаж байгаа зүйл нь хүүхдийн шүдний өвчлөл хүндрэхдээ амархан байдаг. Цоорсон даруйд нь буюу урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг түлхүү хийлгээсэй. Хүүхдийн шүд цоорвол маш амархан зөөлөрдөг. Түүнээс даамжраад холбоосын үрэвсэл болох магадлал өндөр. Бага дээр эмчлүүлбэл үр дүн сайжирна.
-Сүүн шүдэнд голцуу гарч буй өвчлөлүүд юу байна вэ?
-Хүүхдийн сүүн шүд 20 ширхэг байдаг. 20 шүд нь хориулаа цоорсон хүүхэд ч байдаг. 20 шүд нь хориулаа ч эрүүл хүүхэд байна. Тэгэхээр үүнд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна л гэсэн үг.
-Тэгэхээр эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэгэнт сахар идсэн хүүхдийн сахарыг буцаагаад хориход хэцүү. Хорих тусам нууцаар иддэг. Сургуульдаа явахдаа олноор нь иддэг. Үүнээс нь даамжирна. Эсвэл орой унтахдаа ихээр иддэг. Тэгэхээр хорих биш нэг дор бөөн идүүлээд идэж дууссаных нь дараа шүдийг нь угаалгаж хэвшүүлээрэй.