Dark Light
Нийгэм | 2025-03-20

143.9 ТОНН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛААД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй.  Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.  

Тэрбээр “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн махыг нөөцөлсөн. Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулаад байна” гэв.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар нийт 99.57 тонн хонины мах худалдан борлуулсан байна.

Эх сурвалж | НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00