Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн "Ар мухар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.
Иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж
| ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
|