Dark Light
Нийгэм | 2025-03-20

НОГООН БҮСЭД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Эргүүлийн бүрэлдэхүүн нийслэлийн 5 дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2025 оны 1 дүгээр улирлын сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй ч 2 дугаар улиралд агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байхыг мэдээлсэн тул ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00