Dark Light
Нийгэм | 2025-03-20

"ХУРДАЧ РАДИСТ-2025" ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Зэвсэгт хүчний Жанжин штаб
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэг, Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ойн хүрээнд ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит "Хурдач радист-2025" тэмцээний нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй, ЗХЖШ-ын Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний холбооны дарга хурандаа Ч.Эрдэнэболд тэргүүтэй хүндэт зочид оролцож тамирчдад амжилт хүсэв.
Энэ жилийн тэмцээнд Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 90 гаруй тамирчин оролцож байна.
Эх сурвалж | Зэвсэгт хүчний Жанжин штаб
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00