2025 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын дэлгэрэнгүй зурхайг танилцуулж байна.
Хонь: Өдөр тутмын амьдралын энгийн хүрээнээс гарвал өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Хайрын харилцааны үнэнч эсэхэд эргэлзэх хэрэггүй. Яарсан ухаангүй алхам хийж болохгүй. Ажил хэргээ ойр дотнынхоо хүнд даатгаж болно. Гэхдээ гол хариуцлага тань дээр ирнэ гэдгийг санаарай. Бусдын үгэнд хэт итгэх хэрэггүй.
Үхэр: Энэ өдрийн нөлөө сэтгэл зүйн ээдрээтэй асуудлаа шийдвэрлэхэд тусална. Зарим нөхцөл байдал өөрчлөлт хийх тухай бодоход хүргэнэ. Одоохондоо бүгдийг амжуулж чадахгүй ч хэрэв танд шинэ төлөвлөгөө зорилго байвал яагаад өөрчилж болохгүй гэж. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарах байх. Таны чин сэтгэлийг хайртай хүн тань мэдэрнэ. Гэр бүл ямар ч үед бат бэх ар тал байна.
Ихэр: Шударга байдлыг тогтоох гэж бүү оролд. Төөрөгдөл буруутгал тохиолдож болзошгүй. Асуудалд бодитоор ханд. Эрсдэлтэй үйл явдлаас болгоомжил. Найз нөхдийн харьцаанд хүндрэл гарвал сэтгэл санаа муудах нигууртай байна. Аль болох бусдаас хамааралгүй байхыг хичээ.
Мэлхий: Өмнөө олон даалгавар овоолж цаг наргүй ажиллах хэрэггүй. Яаралтай шийдвэр гаргах үйл ажиллагаа болон мөнгө санхүүгийн гэрээ байгуулах зэрэгт тохиромжгүй үе. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөнөөс дотно хүмүүстэйгээхарилцахад хүндрэл гарч болзошгүй. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнснийхээ чанарыг сайжруул.
Арслан: Дасаж сурсан ажлаа хөөцөлд. Зорьсон зорилгодоо хүрэх боловч бусдын атаархал нэмэгдэнэ. Үл ойлголцол гаргахгүйн тулд эв эе, ёс зүйг баримтал. Материаллаг байдал тогтворжиж, орлого нэмэгдэх хандлагатай үе. Хөрөнгө оруулалт хийх мөнгө дутагдвал зээл авахдаа зүрхшээх хэрэггүй. Хамгийн гол нь үргүй зарлагаа зоригтой тана.
Охин: Зарим саад таны амьдралын хэмнэлийг өөрчилнө. Сэтгэлээ барьж, хүлээцтэй байх зарчим баримтал. Эрүүл агаарт гарах нь олон талын ашигтай байна. Эрч хүч буурч, дархлаа суларч магадгүй. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Ходоод, гэдэсний замын өвчнөөс болгоомжил.
Жинлүүр: Бизнесийн ажилд хүндрэл гарч болзошгүй. Нөлөө бүхий ивээн тэтгэгчийн тусламж хэрэг болно. Гэхдээ өөрийн тэвчээр чадвар хоёрыг харуулах хэрэгтэй болно. Хэрүүл маргаанаас зайлсхий. Танихгүй хүний өдөөн хатгалгад орж мэднэ. Од эрхэс тогтворгүй хандлагыг илгээнэ.
Хилэнц: Гаднын нөлөөг сэтгэл хөдлөлтэйгөөр бүү хүлээн ав. Аливаа хамтрах саналыг хүлээн авахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс бусдын хараат болж мэднэ. Эрч хүч их байх боловч эрүүл мэндээ анхаар. Энэ үед биеэ сэргээх тал дээр анхаарвал сайн. Хаврын улирлаас хамааран бие сул байх явдал их тохиолдоно.
Нум: Өнөөдөр санхүүгийн хувьд сайн өдөр. Гэхдээ том ашиг олох гэж бүү хичээ. Хэрэв боломжтой бол бүх зүйлийг тооцоолж үзээрэй. Сэтгэл хангалуун байхын тулд урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Эрх чөлөө хүсэх боловч тогтворгүй холбоо таны хамтрагчид таалагдахгүй л болов уу.
Матар: Сэтгэл хөөрлөө сайн барих нь чухал өдөр. Бусдыг үл тоосон байдал гаргаж магадгүй. Өөрийн бодол санааг ил гаргалгүй хадгал. Бусдыг гомдоож болзошгүй. Нөхцөл байдлыг тухай бүрд нь анхаарч, хэрэгцээтэй зүйлийг анзааралгүй өнгөрөөхөөс болгоомжил. Эд хөрөнгөнд хэт шуналгүй биеийн эрүүл мэндээ тогтвортой байлгахад анхаар.
Хумх: Инженер, техникийн ажилтнууд болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд амжилттай байх өдөр. Гэхдээ эрхэлж буй ажил нь таагүй байдлыг мэдрүүлэх ч магадлал байна. Үүнд гаднын нөлөө эсвэл дарга удирдлагын түвшинд үл ойлголцол бий болсон зэрэг нөлөөлөх байх. Иймд од эрхсийн энэ үеийн тохиолыг ашиглан аль болох ойлголцолд хүрэхийг эрмэлз.
Загас: Хамтран ажилладаг хүмүүстэйгээ ашигтай ажлыг эхлүүлэхэд тохиромжтой цаг үе. Таны мэргэжлийн үнэ цэнийг өсгөнө. Та шинэ өөрчлөлт төлөвлөж байгаа бол сайн судлах хэрэгтэй байна. Өнөөдөр тайван бус байдал таны зан чанарыг илтгэнэ. Та зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүй байгаа бол элдэв үйл хөдлөл хийхгүй биеэ барих хэрэгтэй.