Dark Light
Нийгэм | 2025-03-21

Б.БАТХУЯГ: ХӨРӨНГӨӨ ӨВЛҮҮЛНЭ ГЭЖ ЗАЛИЛААД ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛҮҮЛСЭН БАЙСАН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Бразил улсаас Хонконг руу хар тамхи тээвэрлэн явсан Монгол улсын иргэн хил дээр баригдсан байна. Тухайн иргэн хар тамхи тээвэрлэсэн хэрэгтэн болсноос гадна залилангийн хохирогч болжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Батхуяг:

-Романс залиланд их өртөж байна. Бразил улсаас Хонгконг руу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нэг иргэн байна. Тухайн хүн цахим гэмт хэрэгт өртсөн. Тодруулбал, цэрэгт байлдааны ажиллагаанд оролцож, нас барах дөхчихсөн хүнд өвчтэй хүн хураасан хөрөнгөө үлдээх хүнгүй, чи ирээд энэ мөнгийг надаас өвлөж авч болно гэж тухайн хүнд хэлсэн байгаа юм. Энэ ярианд нь хууртагдаж очиход нөгөө хүнийг нь нас барчихсан гэж хэлээд "Та энэ мөнгийг өвлөж авахын тулд Хонгконгд гоо сайхны энэ бүтээгдэхүүнүүдийг аваачиж өгөөд мөнгөө аваарай" гээд мансууруулах төрлийн их хэмжээний бодис өгч явуулсан байгаа юм. Тэгээд Хонгконгийн хилээр орж ирээд баригдах жишээний. Залилангийн гэмт хэргийн хохирогч болохын хажуугаар давхар хар тамхи тээвэрлэсэн гэмт хэрэгтэн болж буй хэргүүд бүртгэгдэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02