Dark Light
Нийгэм | 2025-03-21

2024 ОН ДЭЛХИЙН ХАМГИЙН ДУЛААН ЖИЛ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жил Дэлхийн усны өдрийг “Мөстөл, мөсөн голын хадгалалт, хамгаалалт”, Дэлхийн цаг уурыг өдрийг “Эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хурдтай хайлж, алдарч байгаа мөстөл, мөсөн голыг шинжлэх ухааны үндэстэй, орчин үеийн технологи ашиглан хамгаалах, мөн жилээс жилд тохиолдол давтамж, эрчим нь нэмэгдэж буй ус, цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд учирч буй саад бэрхшээл, орхигдлыг шийдэж, хүн бүрд эрт сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэхэд гол анхаарлаа хандуулж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдтай явагдаж байна. Түүний нэг нотолгоо нь өнгөрсөн 2024 он бол дэлхийн хамгийн дулаан жил болж бүртгэгдсэн байна. Цаашид ирээдүйд ч гэсэн түүнээс халуун жил тохиолдож, гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч улам бүр ихсэх хандлагатай байна.

Иймээс үндэсний ус, цаг уурын албаны улс орондоо оруулах том хувь нэмэр бол хүн ам, нийгэм-эдийн засгийн салбаруудад шаардагдах урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийг цаг тухайд нь хүргэж, уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулж, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх явдал юм.

Цаашид эрт сэрэмжлүүлгийн тогтвортой системийг бий болгохын тулд гамшгийн эрсдэлийг үнэлэх, судлах, мэдээ, мэдээллийг дамжуулах, түгээх, хариу арга хэмжээ авах чиглэлээр бусад байгууллагатай нягт хамтарч ажиллах шаардлагатай байна.

Өнөөдрийн хурлаар шинжлэх ухааны үр дүнг ярьж, түүнийг бодит ажил болгох, түүнд учирч буй саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаар салбарын эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02