Монголбанкны мэдээлснээр, 2025 оны хоёрдугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 22.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 их наяд төгрөгөөр (26 хувь), өмнөх сараас 520.2 тэрбум төгрөгөөр (2.4 хувь) өссөн үзүүлэлттэй байна.
Төгрөгийн хадгаламжийн нийт дүнгийн 86.7 хувийг буюу 19.2 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж эзэлж байгаа бол үлдсэн 13.3 хувь буюу 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөгөөр (21.6 хувь) буурч, өмнөх сарынхаас 76.8 тэрбум төгрөгөөр (1.7 хувь) багассан үзүүлэлттэй гарчээ.