Dark Light
Нийгэм | 2025-03-21

ЧУЛУУТЫН АМ, ХҮРХРЭЭГИЙН АМАНД ГАЛ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025.03.21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын ам болон Хүрхрээгийн аманд иргэдийн хайхрамжгүй үйлдлээс шалтгаалж гал гарчээ. Гал түймэрт 3 га орчим талбай шатсаныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид болон Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтраажээ. 

Иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14