Dark Light
Нийгэм | 2025-03-21

НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэв. Ингэхдээ Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай, БЗД-ийн 11-р хороонд байрлах зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай болон бусад асуудлыг Хороодын гишүүдийн олонхын саналаар дараагийн шатны хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хурлын онцлох асуудал Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай байв. Энэхүү асуудлын хүрээнд UB CHAT апплейкшны талаар Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулсан юм. UB CHAT апплейкшн нь нийслэлийн бүхий л мэдээлэл, үйлчилгээг иргэд нэг дороос, онлайнаар авах боломжийг хангахад зориулагджээ. Ингэснээр иргэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд цаашдаа үйлчилгээтэй холбоотой бүхий л төлбөр тооцоог хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлж байгаа аж. 

Түүнчлэн Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ч.Батзориг эрчим хүчний үр ашгийг яг хэдэн хувиар яаж дээшлүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар нарийн тодорхой судалгаа, мэдээлэл зэрэг нь тодорхойгүй байгаа талаар санал хэлж, шүүмжиллээ. Энэ асуудлыг дараагийн хуралдаанаар маш нарийн тусгахыг онцлов.

Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

  1. Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай
  2. Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай /БЗД-ийн 11-р хороо/
  3. Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
  4. Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
  5. ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  6. Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай
  7. Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай
  8. Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14