Dark Light
Нийгэм | 2025-03-21

ХОНЬ: БУСДЫН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бусдын дэмжлэг хэрэгтэй өдөр. Сайхан үйл явдал зохион байгуулж харилцаагаа бэхжүүлэх нь хэрэгтэй зүйл болно. Гэр ахуйн аахар шаахар асуудлуудыг ч баяр баясгалан болгон хувирга. Аз жаргалаа бусниулахгүйн тулд гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүстэйгээ бүү муудалц. Харин ч сайн санаж талархаж явдгаа илэрхийл. Гэхдээ сайн ойлголцохгүй байгаа хүнтэйгээ хэл амаа олох гэж хэт хичээсний хэрэггүй. Зарим асуудлыг зөнд нь орхи.

Үхэр: Амралт, зугаалгаар явахад сайн өдөр. Салхинд гарч, агаарт амрахад сайхан энерги хуримтлагдана. Эрч хүчээ буцаан олж авна. Эрүүл мэнд үнэхээр тааруу байвал эмнэлгийн бүрэн шинжилгээнд ор. Ур чадвартай эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө ав. Мөн дотоод сэтгэлээ амар амгалан болгох дасгал сайн үр дүн өгнө.

Ихэр: Хайр дурлалд хуурамч хандлага бий болж сэтгэл шаналгах магадлалтай өдөр. Таныг шалгаж сорьж байгаа од эрхсийн нөлөөнд авталгүй, хайртай хүндээ итгэ. Бусдын зүгээс үл хүндлэл гаргах байдлыг битгий тоо. Өнөөдөр таны хүсэл мөрөөдөл үнэн бодит дүр төрхөө олно. Хамгийн гол нь амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хичээ.

Мэлхий: Гэр бүлтэй хүмүүс гэрийнхээ тохь тухтай байдалд анхаар. Жижиг үйл ажиллагаанд ч бүтээлч чадвараа ашигла. Өнөөдөр ихэнх цагаа орон гэрээ засаж янзлахад зориулах байх. Ганц бие хүмүүс өөрийн сэтгэл татах чадвараа харуулж чадвал нандин харилцаа үүснэ. Гэхдээ өөрийгөө буруу ойлгуулахаас сэргийл. Сэтгэл санаа тань тогтворгүй байгаа гэдгийг санаж яв.

Арслан: Энэ үед зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Тооцоогүй байвал удахгүй ажил хэрэгт мөнгө хөрөнгө дутагдсанаас доголдол үүснэ. Маргаан үл ойлголцол үүссэн ч аль болох тайван бай. Ямар нэгэн таагүй дурсамжаас болж санаа зовох хэрэг гарч мэднэ. Энэ өдөр ямар нэг уулзалт төлөвлөх хэрэггүй.

Охин: Таагүй зүйлтэй тулгарч магадгүй. Болгоомж илүүдэхгүй л болов уу. Хэцүү нөхцөлд таны ойр дотнын хүмүүс түшиг тулгуур болох болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ эвтэй байж, тэднийхээ тус дэмийг бүү гол. Бие биетэйгээ ойлголцох тусам таны гэр бүлд найрсаг дулаан уур амьсгал үүсэх тул санаачилгатай бай. Ойр дотнынхоо хүмүүсийн дунд байх нь таагүй явдлаас хол байх боломж өгнө. Гэртээ жижигхэн ч болтугай баяр ёслол тэмдэглэ.

Жинлүүр: Таарамжгүй танилын холбоо харилцан бухимдал, хэрүүл маргаанаар төгсөх бололтой. Таны хувьд хэцүү хүнд өдөр болох шинжтэй. Нийтэч байдал бүү гарга. Ойрын хүнтэйгээ харьцахад хэцүү болж мэднэ. Хэрүүл маргаан нь байдлыг улам хүндрэхэд хүргэнэ. Бие сэтгэлээ амар тайван байлгах арга олоорой. Оддын дор нам гүм газар сууж болж буй бүхнийг эрүүл ухаанаар шүүн тунгаа.

Хилэнц: Гэр бүлдээ халамж анхаарал тавих өдөр. Гэр бүлийн хүрээнд бяцхан баяр уулзалт зохиож болно. Амьдралын сайхан дурсамж болох үйл явдал тохиож магадгүй. Бусад үед ач холбогдол багатай зүйл өнөөдөр илүү үнэ цэнтэй болж мэднэ. Ажил амьдралд дарамт болохуйц хэмжээний мөнгө зарцуулахаас зайлсхий. Эрсдэлтэй үйлдэл хийх хүсэл төрж болзошгүй. Сэжиг бүхий хүмүүстэй харьцахаас зайлсхий. Тэвчээртэй байж, гэнэт мөнгө олох саналаас татгалз.

Нум: Санхүүгийн төлөвлөгөө амжилттай хэрэгжихийг од эрхэс билэгдэж байна. Энэ өдөр эрч хүчтэйгээр төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүл. Амьдралаа өөрчлөх арга замыг хамтрагчтайгаа зөвлөн боловсруул. Хувийн нууцаа хэтэрхий ил гараад хэрэггүй. Зарим үйлдэл тань нууцлагдмал байх хэрэгтэй болно. Од эрхэс таны сэтгэл зүйн далд мэдрэмжийг өдөөж байна.

Матар: Гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүл. Зарим үйл ажиллагаа таны хамрагдах хүрээг хэт явцуу байлгахад нөлөөлж буйг олж мэднэ. Ойр дотнынхонтойгоо харилцан ойлголцолд хүрэхийн тулд бодит бус хий хоосон санаа бодлоосоо сал. Өөртөө зориулж цаг зав гаргаарай. Дасгал хөдөлгөөн хийж сэтгэл санаа сайхан байвал биеийн дархлаа өндөр болно. Өөртөө итгэлтэй болж ихээхэн эрч хүч олж авна.

Хумх: Тулгарсан нөхцөл байдалд та өөрийн хувь хүний үнэт чанараа эрхэм болго. Өөртөө үргэлж шинэ боломжуудыг нээхийг эрмэлзэх хэрэгтэй. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө ханцуй шамлан зүтгэх цаг үе ирээд байна. Шинэ мэдлэг, хөгжил дэвшилд суралцахаар хичээн шамдвал үр дүнд хүрэх л болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүсийн сэтгэл хөөрөл их байх тул хайр дурлалаас болж шаналах магадлалтай.

Загас: Үйл явдлын гэнэтийн өөрчлөлт танд ашиггүй байх болно. Хэцүү байдалд орохоос сэргийл. Алдаа гаргах ч магадлал өндөр байна. Бусдын анхаарлыг татаж чадвал нэр хүнд өндөр байх болно. Гэхдээ ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд бүдэрнэ. Одоогийн нөхцөл байдлаас төгс төгөлдөр боломжийг бүү хай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00