Өнөөдөр хаврын өдөр, шөнийн тэнцэл тохиож байна
Гуравдугаар сарын 22-ны энэ өдөр нарны шууд тусгал Экватор дээр байрлаж, дэлхийн бүх газарт өдөр, шөнө тэнцэж байна. Өнөөдрөөс эхлэн өдрийн цаг уртасч, зургаадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохионо. Харин үүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-нд дахин өдөр, шөнө тэнцэх юм.
Жилийн энэ онцгой мөчлөгийг монголчууд дөрвөн улирлын оргил үе гэж үздэг. Өнөөдөр нар эгц зүүнээс мандаж, эгц баруунд жаргах бөгөөд дэлхийн ихэнх хэсэгт 12 цагийн турш өдөр, 12 цагийн турш шөнө үргэлжилнэ.
Мөн энэхүү өдөр бөмбөрцгийн хойд хагаст хаврын улирал эхэлж, зуны туйлын өдөр хүртэл үргэлжлэх бол өмнөд хагаст намрын улирал эхэлдэг.