Шар усны үер бууж, холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж байна
Огцом дулаарлын улмаас өнөөдөр хоёр байршилд шар усны үер бууж, үерийн эрсдэл үүссэн байна. Үүний улмаас Гамшгаас хамгаалах улсын байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөн, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Шар усны үерийн үед:
-Гэр, хашаандаа суваг шуудуу татах
-Хуримтлагдсан усыг зайлуулах
-Цэвэр, бохир усны шугам, худгийг хамгаалах
-Замын хөдөлгөөнд анхааралтай оролцох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
Цаг үеийн мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжилнэ үү.