Dark Light
Нийгэм | 2025-03-22

"НАУРЫЗЫН БАЯР" СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр - 2025” арга хэмжээг өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Баярын үеэр:

  • Казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт,
  • Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэрийн үзэсгэлэн,
  • Кураш бөхийн барилдаан,
  • Үндэсний тоглоом наадгай,
  • Казах үндэстний хоол амталгаа,
  • Гар урлалын үзэсгэлэн худалдаа,
  • “Монгол банхар”-ын хүрээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлж, дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтаасан.

Өдөр, шөнө тэнцэж, шинэ жил эхэлж буйг бэлгэддэг Наурызын баяр нь Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг бүс нутгийн 300 сая гаруй хүн өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү баярыг тэмдэглэх нь Монгол Улсад олон үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, олон нийтэд таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00