Цагдаагийн ахлах дэслэгч Б.Уранцацралын мэдээлснээр, 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр цахилгааны деталь станцад хүн хүчдэлд цохиулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтын ажиллагааны явцад 31 настай, эрэгтэй Ж нь станцын тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийж байхдаа цахилгааны хүчдэлд цохиулж нас барсан нь тогтоогдсон байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс шалгаж байна.
Иргэдийг цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөх, хүчдэлтэй орчинд болгоомжтой ажиллахыг анхааруулж байна. Мөн цахилгааны гэмтэл, уналтаас урьдчилан сэргийлж, цахилгаан түгээх станцуудын хэрэглэгчдэд үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээний талаар мэдээлэл авахыг зөвлөж байна.
Эх сурвалж
| Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
|