2025 оны гуравдугаар сарын 22-ны 16:00 цагийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсан байна.
Дуудлагын дагуу орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн зургаан удаагийн шар өвсний түймрийг алба хаагчид бүрэн унтраажээ.
Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна
Хуурайшилт ихтэй энэ өдрүүдэд ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
-
Цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх
-
Түймрийн эрсдэлтэй бүс нутгаар зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах
-
Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах
-
Хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байх
Онцгой байдлын ерөнхий газар түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж
| ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх мэдээлэл
|