Шар өвсний гал түймрийг унтраалаа
Өнөөдөр 11:52 цагт Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа явах зам дагуу шар өвс шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Алба хаагчид шуурхай ажиллаж, 2 га орчим задгай талбайд шатсан шар өвсний галыг бүрэн унтраасан байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг шар өвс шатаахгүй байх, ил задгай гал гаргахгүй байхыг анхааруулж байна. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд болзошгүй эрсдэлээс сэргийлж, галын аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.