Алга болсон 16 настай хүүг олжээ
Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр алга болсон 16 настай хүүг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Иргэн “Ж” энэ сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлснээр, түүний үеэл дүү болох 16 настай, эрэгтэй “Т” нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас замын унаагаар Улаанбаатар хот руу ирж, 23:00 цагийн орчимд Саппоро үйлчилгээний төвийн гадна ил зогсоол дээр машинаас буугаад сураггүй болсон байна.
Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, өнөөдөр 11:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хүүг олж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж, хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриалж байна.
Эх сурвалж
| ЦЕГ
|