Маргааш нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 24-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 22-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -4….-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө сэрүүсэж Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
2025 оны 03-р сарын 24-нөөс 03-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан байна.