БИЛГИЙН ТООЛЛЫН 24
2025.03.23 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 06.49-19.09
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 3 сарын 23, Адьяа гараг. Билгийн тооллын 24, Суулга одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй