2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 12 ОРДЫН ЗУРХАЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Хонь: Өөрийн буруугаа бусдад тохох хэрэггүй. Улам эвгүй байдалд орж, нэр хүндээ унагахгүйн тулд алдаа гаргасан ч эрч хүчтэй илэн далангүй бай. Хурдан шийдвэр гаргах гэж оролдвол танаас ихээхэн хүч чармайлт шаардах бололтой. Дотоод эрх чөлөөгөө зөв илэрхийл. Идэвхтэй амарч, биеийн тамираар хичээллэхэд таатай өдөр болно
Үхэр: Сэтгэл зовоосон элдэв асуудлаа хойш тавьж, амарч сур. Оюун санааны хувьд сайн тайвшрах нь олон талын давуу байдлыг олж авахад тусална. Хэрэв хайртай хүнтэйгээ ойрд болзож амжаагүй бол үүнийг одоо хий. Сайхан орчин бүрдүүлж амттай яриа өрнүүл. Эртний найзууд уулзах бололтой. Санамсаргүй үйл явдал ч өрнөж мэднэ.
Ихэр: Од эрхэс саармаг нөлөө илгээх тул таны сэтгэл санаа тогтворгүй болно. Хожим харамсах шийдвэр гаргахгүйн тулд өнөөдөр ухаалаг бай. Гэр бүлийн харьцааг тань юу бэхжүүлж байгааг сайн бодохгүй бол ирээдүйдээ сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргаж болзошгүй. Өмнөх үеийн зарим учрал эргэж санагдана. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд.
Мэлхий: Хайр сэтгэл, янаг амрагийн асуудал тийм ч чухал бус санагдана. Өөрийгөө энэ тал дээр зөв ойлгуул. Амьдралд саад болох хий хоосон хардалтаас зайлсхий. Хайртай хүнээ зөвөөр ойлгож, аз жаргалтай амьдрах зорилгоо хэн хэндээ итгүүл. Өдөр тутмын аж амьдралаа аль болох хэвийн явуулахыг хичээ.
Арслан: Ойр дотнын хүмүүсийн харилцаа таарамжтай байна. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулахгүй бол саад тотгор учирч магадгүй. Эргэлзээтэй асуудал дээр өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй. Идэвхтэй амралт зугаалга хийхэд тохиромжтой. Хотоос зайдуу гарч амрах боломжоос бүү татгалз. Цэвэр агаарт гарах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдлаа байнга хянаж байх шаардлага үүснэ.
Охин: Өмнөө тавьсан зорилго, албан ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байсан бол одоо засах цаг. Та гэр бүлээ анхаарлын гадна орхигдуулж байснаа хүлээн зөвшөөр. Гэр бүлээсээ л ажиллах урам зориг, эрч хүчийг авдаг гэдгээ ойлго. Хайртай хүмүүсээ баярлуул. Урмын үгийг харамгүй хайрлаж, үр хүүхдүүдээ эрхлүүл. Өнөөдөр хэрүүл маргаан бүү гарга.
Жинлүүр: Хэн нэгэнтэй муудсан бол эвлэрэх боломж гарч ирэх өдөр. Эхлүүлээд орхисон аж ахуйн ажлуудаа хийж гүйцээ. Хайр дурлалын харьцаа сайжрах хандлага байна. Хосууд тэвчээртэй байвал түр зуурын хурцадмал байдлаасаа гарч чадна. Сайхан амьдрах зорилгодоо хүрэхэд аливаа зөв үйлдэл багадахгүй.
Хилэнц: Чухал шийдвэрийг ганцаараа гаргахаас зайлсхий. Өөртөө их хариуцлага үүрүүлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилц. Цагийг тайван өнгөрүүлэх боломж олгох үйл ажиллагаанд оролц. Сэтгэл санаа сайхан байвал амьдрал аяндаа гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Шинэ кино үзэж, адал явдалтай ном уншиж болно. Өөртөө итгэх итгэл удахгүй нэмэгдэх болно. Эсрэг хүйсийн хүмүүсийн дунд таны нэр хүнд өндөр байна
Нум: Гэр бүлийн хүрээнд зохицуулах асуудал ундарна. Та санаандгүй нөхцөл байдлаас болж уурлаж бухимдана. Эрүүл мэндээ уур бухимдлаас хамгаал. Тайван, тэвчээртэй байх нь чухал. Аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай гэдгээ харуул. Хэт хурц хоол хүнс болон архи согтууруулах ундаанаас хол бай.
Матар: Амьдрал дээр хийх бодлогогүй үйлдэл нь алдагдалд оруулах өдөр. Болгоомжгүй байдлаас болж таагүй үйл явдалд орооцолдох магадлал байна. Өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр битгий тавиарай. Бүх зүйл байрандаа ортол амар тайван байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс одоогийн нөхцөл байдлаа өөрчлөх гэж бүү яар.
Хумх: Ойр дотнынхондоо нөхөрсөг хандаж, хувийн харилцаагаа бэхжүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаар. Агаар салхинд гар. Зарим хүн ойр дотнынхоо хүмүүсээсээ бэлэг авах бололтой. Бусдад чин сэтгэлээсээ талархаж сур. Таны уран бүтээлч байдал өнөөдөр аливаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайн болгоно
Загас: Гэр орны байдалд анхаарал тавь. Энэ өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээ. Таны сэтгэлийг ойлговол үр хүүхдийн сэтгэл санаа өөдрөг байна. Хичээл сурлага, оюун ухааны хөгжилд нь анхаарал хандуулахад таатай үе. Өөрийгөө гэр бүлдээ зориулан завгүй байвал ажлын талаарх таагүй санаа бодлоо үлдэн хөөж чадна.