Dark Light
Нийгэм | 2025-03-23

СЭЛЭНГИЙНХЭН ХОВОР МОДДЫГ ТАРЬЖ ЖИШИГ ТОГТООВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сэлэнгэ аймаг Улаан номд орсон ховор моддыг тарьж, ойжуулалтын сайн жишээ болов

Сэлэнгэ аймаг Улаан номд орсон нэн ховор жодоо модоор ойжуулалт хийж, Тужийн нарсыг сэргээхээс гадна хушин ойг нөхөн сэргээж, ховордсон моддыг тарьж, ургуулсан нь олон улсын түвшинд сайн жишээ болж байна.

Үүний нэг тод жишээ нь Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд газар дээр нь ажиллаж, моддын ургалт маш сайн байгааг үнэлсэн явдал юм. Эрдэмтдийн дүгнэлтээр, ингэж амжилттай ойжуулалт хийж чадсан гол шалтгаан нь Бугантын газар нутгаас үрээ түүгээд, тухайн газар нь буцаан тарьсан явдалтай холбоотой аж. Бугантаас авсан үр маш сайн ургадаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагийн хэлснээр, тус аймагт зөвхөн энд л ургадаг 5 төрлийн шилмүүст мод бий. “Эдгээр бүх төрлийн моддыг үржүүлж, хамгаалах нь бидний үүрэг” гэж тэрбээр онцоллоо.

Өнгөрсөн жилээс эхлэн ховор болон нэн ховор моддын талбайг тусгаарлаж, үр түүх ажлыг шинэлэг аргачлалаар хэрэгжүүлжээ. Үүнд тодорхой хэмжээний талбайг тусгаарлаж, сор элит моднуудаас үр түүж, үржүүлгийн газарт суулгасны дараа ууландаа буцаан тарьсан байна.

Жодоо мод – Сэлэнгийн ойн чимэг

Жодоо мод нь гоёмсог шилмүүст төрлийн мод бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугантын хөвч тайгад элбэг ургадаг. Энэ модны ой нь агаарыг элдэв нянгүй, цэвэршүүлдэг онцлогтой тул олон улсад жодоо модтой газруудад амралт, сувиллын төвүүд байгуулдаг туршлага бий.

Сэлэнгэ аймаг ийм төрлийн ховор моддыг тарьж эхэлсэн цорын ганц аймаг болж байгаа нь ойжуулалтын салбарт өндөр үнэлэгдэж байна. Тус аймгийн газар нутгийн 46.7 хувь нь ойн сан бүхий нутаг бөгөөд Хөвсгөл аймгийн дараа ойн нөөцөөр Монголд хоёрдугаарт бичигддэг.

Сэлэнгэ аймгийн энэхүү ногоон хөгжил нь ойг хамгаалах, нөхөн сэргээх олон улсын сайн туршлагын нэгэн үлгэр жишээ болж байгаа юм.

Эх сурвалж | montsame.mn
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00