Dark Light
Нийгэм | 2025-03-23

22 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | MPA.MN

Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах, эсвэл хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн авах нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэгт тооцогддог.

Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр Сансарын Петровис ШТС-ын хажууд дээрмийн хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад 05:57 цагт дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай эмэгтэй Х-г 19 настай эрэгтэй Б биед нь халдаж, Samsung S23 загварын гар утсыг нь дээрэмдэн зугтаасан болох нь тогтоогдсон байна. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гэмт этгээдийг илрүүлэн баривчилсан байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг оройн цагаар сонор сэрэмжтэй байх, гэрэлтүүлэг сайтай, хяналтын камертай газраар явах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх зэрэг арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж | Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00