Dark Light
Нийгэм | 2025-03-23

СЭЛЭНГЭ, СҮХБААТАРТ ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын хэмжээнд өнөөдөр 13:00 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ой, хээрийн түймрийн дуудлагатай байна. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 2, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдад гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00