Dark Light
Нийгэм | 2025-03-23

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 72 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 72 тохиолдол бүртгэгдээд байна.

Уг өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамрагдсан эсэхийг шалгахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөлөө.

Товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 89016199, 75 103 100 дугаарт холбогдоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10