Баянзүрх дүүрэгт хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн хэмжээнд хаврын их цэвэрлэгээгээр зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 6 байгууллага нийт 2.569.910 м² талбайд ажиллаж, 42.5 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.
Мөн:
51 автобусны буудал, 137 хогийн сав, 151 сандал, 268 замын тэмдэг тэмдэглэгээ, 11 хөшөө дурсгал, 217 бортого, 12.512 метр хайс цэвэрлэгээ хийгдлээ.
Төр болон хувийн хэвшлийн 189 боловсролын байгууллага оролцож, хүүхдийн тоглоомын талбайн цэвэрлэгээ, орчны аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгууллаа.
Орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд эзэнгүй нохой, муурын устгалын ажлыг 13 хороонд зохион байгуулж байна.