Dark Light
Нийгэм | 2025-03-23

ҮХЭР: АМЬДРАЛЫН ЭРЧ ХҮЧ ИХ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр чухал өөрчлөлт гарч магадгүй. Хэрвээ энэ өдөр ямар нэгэн үл ойлголцол гарвал төлөвлөгөө хэрэгтэй хэмээн ойлго. Эргэн тойрныхоо зохион байгуулалт болон уур амьсгалыг засаж хянахыг од эрхэс хүсэж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний эрхшээл санаачилгад автах магадлал өснө. Бусдыг бурууг хүлээхээс зайлсхий. 

Үхэр: Амьдралын эрч хүч их байна. Сайхан амарсан бол амжилтдаа тайвшралгүй хичээн зүтгэ. Танд удахгүй орлого орж ирнэ. Мөнгөө үнэтэй эд зүйлд бүү үрээрэй. Бусдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж хичээх хэрэггүй. Дотоод ертөнцөө илүү сонирхолтой болгох нь чухал. Юм болгон гаднаасаа харагддаг шигээ байх албагүй.

Ихэр: Таны өмнө өрсөлдөөнтэй байдлаас байр сууриа хамгаалах хэрэг гарч магадгүй. Ойр дотнын хүний зөвлөгөөг авсны ачаар буруу үйлдэл гаргахаас зайлсхийж чадна. Нөхцөл байдал авьяас чадвар, зөн билэг болон хувийн зохион байгуулалтаа ашиглахыг шаардана. Амжилт олох нь дан ганц танаас бус бас нэлээд азтай байх эсэхээс шалтгаална

Мэлхий: Болж буй бүх үйл явдалд өөрийгөө хамаатуулах хэрэггүй. Бүх зүйл танаас хамаарахгүй шүү дээ. Шийдвэртэй бус, эргэлзээ төрүүлсэн зүйлийн учрыг тайлахыг хичээ. Оюун санааг сэргээх мэдээлэл олж авах магадлалтай. Харин мөнгө санхүүгийн ямар нэгэн санаачилгаа хэрэгжүүлэхэд тохиромжгүй байж мэднэ. Оддын таагүй нөлөө ирж бие лагшин муудах нигууртай. 

Арслан: Олон янзын хүмүүстэй харилцах учир таны удирдан зохион байгуулах болон манлайлагч байх ур чадвар хэрэг болно. Сонирхолтой мэдээлэл хүлээн авах магадлалтай. Бусдад хүндэтгэлтэй хандаарай. Өнөөдөр ашиггүй байсан ч үнэнч найз нөхөрлөлийн харилцаа маргааш тус болно гэдгийг мэдэр. Эрүүл мэндээ хамгаал. Хууч өвчин хүндрэх магадлалтай. Таагүй орчинд удаан байхаас зайлсхий. Хоол боловсруулах эрхтнээ өвтгөхөөс болгоомжил. Хэт боловсруулсан, удсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.

Охин: Хамтрагч нар ажил хэрэгт их тусламж үзүүлэх бөгөөд бусдын тусыг бүү мартаарай. Өнөөдөр бага зэрэг сэтгэл хөдлөлд автахыг үгүйсгэхгүй. Үүнээс болж таны анхаарал сарниж мэднэ. Хөрөнгө мөнгөний асуудал онцгой хяналттай байхыг шаардаж байна. Буруу мэдээллийг өөрийн мэдрэмжээр цагийг нь олж зогсооно. Алс газар явах хүмүүс аян замын бэлтгэлээ сайн шалгаарай. 

Жинлүүр: Амьдралын эрч хүч нэмэгдэх нь мэргэжлийн ажилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй найз нөхдийн харилцаа, хувийн амьдралд ч таатай байна. Харин хийхэд удаан хугацаа шаардах ажилд болгоомжтой хандаарай. Алхам бүрээ эргэж хар. Сайн танихгүй хүмүүст хэтэрхий их итгэж болохгүй. Бизнесийн хүрээлэлдээ байдаг хүмүүстэй таатай харилцаа үүсгэх нь чухал байна. 

Хилэнц: Нийгмийн байр сууриа нэмэгдүүлэх боломж гарна. Таны нэр хүнд мэдлэг боловсролоос шууд хамаарна. Гэхдээ олон хүний үндсэн мөн чанар танигдана. Хувийн ашиг сонирхлын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсээс хол байхыг хичээ. Шударга бөгөөд үнэнч байх зарчмыг баримталж чадвал ойр дотнын хүмүүсийнхээ дунд таны нэр хүнд өсөх болно. Хүн болгонд таалагдах гэж худал дүр эсгэхээс зайлсхий. 

Нум: Гэнэтийн үйл явдал болно. Үнэтэй бэлэг эсвэл сайхан мэдээ хүлээн авч магадгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ ашиг сонирхлыг харгалзалгүй аливаа шийдвэрийг гаргах хэрэггүй. Хүлээсэн үүргээ биелүүл. Гэр бүлдээ эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх боломж гарна.

Матар: Энэ өдрийн ачаалал таны нөөц боломжийг нэлээдгүй шавхах бололтой. Хэрэгтэй өөрчлөлт хийх талаар бод. Хувийн амьдралдаа анхаар. Хайртай хүнийхээ төлөвлөгөөг сонсохгүйгээр өөрийн санаагаа тулгахгүй байх нь хамгийн ухаалаг сонголт байна. Ганц бие хүмүүст хайр дурлалын адал явдал учрах бололтой. Гадаад үзэмждээ анхаар. Бусдын шүүмжлэлийг тайван хүлээж аваарай.

Хумх: Зарим нөхцөл байдлаас болж хүндрэлүүд учирч болно. Од эрхсийн тохиолыг мэдэрч, өдрийн хандлагыг дага. Бусадтай санал зөрөх асуудал ихсэх тул биеэ сайн барих хэрэгтэй. Өөрийн алдааг цагийг олж мэдрэх нь чухал байна. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. 

Загас: Эрч хүчээ зөв үед зарцуулахаар хадгалах хэрэгтэй. Өнөөдөр ажил хэргийн ээдрээтэй асуудлыг зохицуулах нь төдий л амжилттай болохгүй. Дэмий нервээ барах магадлалтай. Улс төр, эрх мэдлийн төлөө тэмцэлд санаа зовох хэрэггүй. Өөрт хамаатай үйл ажиллагаанд л оролц. Шинэ мэдээлэл авах авахын тулд албан тушаал, онцгой эрх мэдэл хэрэг болно. Гэхдээ хэт улайрах хэрэггүй. Гадаад нөхцөл байдал муугүй байна. Хөрөнгө мөнгөний хувьд орлого олох боломжийн санал ирнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00