Dark Light
Нийгэм | 2025-03-24

ВАЛЛИ НОХОЙ 150 КГ ХАР ТАМХИ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | Bild

Германы Франкфурт хотын нисэх онгоцны буудалд тусгай үүрэг гүйцэтгэж буй Немц овчарк үүлдрийн хоёр настай Валли нэртэй нохой онцгой гавьяа байгууллаа. Тэрбээр өнгөрсөн 12-р сараас эхлэн онгоцны буудалд илрүүлэлтийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд хар тамхи илрүүлэх мэргэжлийн сургалтад найман сартайгаасаа хамрагдан, бүтэн жилийн турш бэлтгэгдсэн аж.

Энэ даваа гарагт Франкфуртын нисэх онгоцны буудалд ачаа тээшний хяналт хийх үеэр Валли Тайландаас Европ руу ирсэн гурван аялагчийн авч явсан зургаан чемоданд нийт 150 кг мансууруулах бодис нуугдсан байгааг илрүүлжээ. Улмаар хууль хяналтын байгууллагууд аялагчдыг саатуулж, 1.5 сая евро буюу 5.8 тэрбум төгрөгтэй тэнцэх үнэ бүхий мансууруулах бодисыг хураан авсан байна.

Чемодануудыг нэг нэгээр нь шалгах үед Валли бүгдийг нь ар араас нь илрүүлж, аюултай бодис хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлсэн юм. Энэхүү үйл явдал нь Валли нохойны чадвар, үнэнч зүтгэл хэрхэн олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж буйг дахин нотоллоо.

Франкфуртын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын албаныхан Валлиг амжилттай ажиллагааны төлөө онцгойлон сайшааж, түүнийг цаашид ч онцгой ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулах болно гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж | Bild
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02