Dark Light
Нийгэм | 2025-03-24

Н.МӨНХЗУЛ: А.БАЯРЖАВХЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) дотоод хяналт, шалгалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул өнөөдөр хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр "Ноорог.мн" сайтын ажилтан А.Очбаярын ах иргэн А.Баяржавхлан цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчтай холбоотой байж болзошгүй ноцтой мэдээлэл нийтэлсэн талаар ярив.

Өнгөрсөн шөнө нэр бүхий иргэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлтэй холбоотойгоор дотоод хяналт шалгалтыг ЦЕГ-аас хийсэн бөгөөд шалгалтын явцад цагдаагийн албан хаагч шуурхай хуралдааны үеийн мэдээллийг өгсөн гэж ярьсан ч 2024 оны хэвлэлийн хурлын үеэр ярьсан мэдээллийг өөрт нь өгсөн мэтээр тайлбарласан гэдэг нь тогтоогдсон байна. Дотоод хяналтын процесс хугацаа шаарддаг бөгөөд энэ хүрээнд шаардлагатай бүх шалгалтыг хийнэ.

ЦЕГ-аас мэдэгдэл хийхдээ "Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, дотооддоо хяналт шалгалт явуулдаг" гэж онцолсон байна.

Мөн энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон тул нэр төрөө сэргээхээр шүүхэд хандах боломжтой гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11