Dark Light
Нийгэм | 2025-03-24

ХУУРАМЧ МӨНГӨН ТЭМДЭГТ АШИГЛАСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 17-наас 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50544, мөрдөн байцаалтын 2866 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139, Өмчлөх эрхийн эсрэг 57, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 53, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан тушаалын 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөнгө угаах, Татвараас зайлсхийх болон Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах тус бүр 1 хэрэг байна.  

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан Н.Б нь өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-ийн ажилтан Н.Т нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Монгол Улсын иргэн Э.Ц, гадаад улсын иргэн Ф.Ш нар нь гадаад улсын мөнгөн дэвсгэртийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, тараасан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.7 дугаар зүйлийн 2 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29