Dark Light
Нийгэм | 2025-03-24

ХБХХЕГ-ЫН ДАРГААР Д.ГЭРЭЛ АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилсон бөгөөд өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
Д.Гэрэл нь эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Нотре Дамын хуулийн сургуульд Олон улсын хүний эрхийн магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
  • 2006 оноос өмгөөлөгч
  • 2005-2006 онд Тээврийн хөгжлийн банканд хуулийн зөвлөх
  • 2006-2013 онд “Монголын хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2008-2012 онд ДАНИДА- гийн санхүүжилтээр Данийн хараагүйчүүдийн нийгэмлэгээс хэрэгжүүлсэн чадавхжуулах төслийн зохицуулагч
  •  2013-2021 онд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын ерөнхийлөгч
  •  2023 оноос одоог хүртэл Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форумын ерөнхий зохицуулагч
  •  2021 оноос Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан.
  •  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлага
  • 2013-2017 онд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн хойд Азийн бүсийн дарга
  • 2013-2017 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2020 оноос НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийн Конвенцын 27-р зүйлийн тайлбар боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны гишүүн
  • 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан амьдралын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн
  • 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга
  •  2023 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
Эх сурвалж | Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11