ММСУХ-ны 30 жилийн ойн хүрээнд 2025 оны 3-р сарын 22-23-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Бодлого Судлалын Төвийн хамтарсан "МОРЬ ШҮДЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад аймаг, нийслэлийн салбар холбоодоос төлөөлөгчид оролцож, адууны насыг шүдээр нь тодорхойлох арга зүй, морь шүдлэх аргачлалын онол, практикийн мэдлэгийг эзэмшүүллээ.
Сургалтыг Хөдөө аж ахуйн ухааны доктор, зөвлөх мал зүйч, морин спортын улсын шүүгч Д.Зоригтбаатар удирдан явуулсан бөгөөд танхим болон талбайн дадлага хосолсон хэлбэрээр явагдсан юм. Оролцогчид адуу шүдлэх дадлага хийж, практик туршлага хуримтлуулсан нь сургалтын үр дүнг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой байв.
Сургалтад хамрагдсан оролцогчдод сертификат болон мэргэжлийн шүүгчийн үнэмлэх гардуулжээ.