Dark Light
Нийгэм | 2025-03-24

ЦУОШГ: ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН ШУУРГАНЫ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA
ЦУОШГ-аас маргаашаас эхлэн баруун аймгуудаар хаврын эхний цаг агаарын хүчтэй үзэгдэл болж, шороон болон цасан шуурга шуурахтай холбоотой, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын дарга Л.Оюунжаргал: Ирэх долоо хоногоос цаг агаар тогтворгүй болохоор ажиглагдсан. Өчигдрөөс эхлээд манай байгууллагаас хүчтэй салхины аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг олон нийтэд түгээсэн. Одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи болон шороон шуурганы аюулт үзэгдэл ажиглагдсан. Энэ үзэгдэл өнөө шөнөдөө эрч хүч нь буураад нутгийн зүүн өмнөд хэсгээр гараад явна. Ингэхдээ салхины хүч багасаж, орох хур тунадасны хэмжээ нэмэгдэнэ. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орно. Энэ чиглэлд зорчих хүмүүс бэлтгэлтэй, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Дахин 25-ны өдрөөс өчигдрийн үзэгдлээс эрч хүч нь ч их, хамрах хүрээ нь ч их үзэгдэл орж ирэхээр байна.
2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 25-28 м, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана. Бусад нутгаар буюу Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Архангайн өмнөд хэсгээр Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 м, зарим үед 28 м/сек давж шороон шуурганы аюулт үзэгдэл ажиглагдаж байна. Харин Завхан аймгийн нутгаар 25-ны өдөр цасан шуурга болох төлөвтэй байна. Энэ үзэгдэл зүүн аймаг руу чиглэхээр хүчтэй салхины эрч багасаж, орох хур тунадасны хэмжээ мөн нэмэгдэнэ. 26-ны өдрөө Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр, Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг Төв аймагт ахиу хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдэл болох нөхцөл байдал үүссэн. Энэ нь өмнөх өдрүүдийн цаг агаараас 15 градус хүйтрэх төлөвтэй байгаа тул хөлдөлт, осголт зэрэг олон төрлийн нөлөөллийг үзүүлэхээр байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02