БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2025.03.25 / МЯГМАР ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 06:45-19:12
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо
Аргын тооллын гуравдугаар сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 26 , Яруу эгшигт одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 06:45 цагт мандан, 19:12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.