Dark Light
Нийгэм | 2025-03-24

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН УРАМШУУЛЛЫГ НЭМЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаан боллоо. Хуралдаанаар: 
  • Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай,
  • Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай,
  • Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх юм. Урамшууллын нэмэгдэлтэй холбоотой төслийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан Засаглал, эрх зүйн хорооны гишүүдэд танилцууллаа.
Төрийн байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэрийг анхан шатанд нь буюу айл өрхийн хаалга татаж, иргэн нэг бүрд таниулан төр, иргэний гүүр болон ажилладаг Хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоохтой холбоотой төслийг хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр НИТХ-ын Ээлжит бус V хуралдаанд хэлэлцүүлэн эцэслэх юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00