2025 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэнэтийн нөлөөгөөр тулгарсан бэрхшээл гарцгүй мэт санагдаж, сандарч мэгдэнэ. Хүндрэл бэрхшээл гарсан ч хүсэл шуналынхаа боол бүү бол. Өөрийн энергийг зөв голдиролд нь оруулаагүй үед ямар нэг чухал шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Цаг зуурын бэрхшээлд өвдөг бүү сөгд. Өөрийгөө хянах чадвараа бүү алд. Гарц шийдэлгүй нөхцөл байдал энэ дэлхийд байдаггүй гэдгийг сана. Тайван байж нөхцөл байдлыг өргөн далайцтай ухаалгаар харвал та бүхнийг хүссэнээрээ эргүүлж чадна.
Үхэр: Гэнэтийн үйл явдалд та бэлэн бай. Өнөөдөр анхаарлаа төвлөрүүлэх, оюун санаагаа цэгцлэхэд төвөгтэй өдөр болно. Амлалт өгөх хэрэггүй. Эргэн тойрны үйл явдлууд таны хяналтаас гадуур өрнөх байх. Эрүүл мэндээ онцгой анхаар. Буруу мэдээллээс болж хор уршигтай шийдвэр гаргах магадлал өндөр тул болгоомжтой бай.
Ихэр: Цаг үеийн байдал ихээхэн мэдээлэл олохыг шаардаж байна. Танд нөлөө бүхий танилууд байдаг бол тусламж аваарай. Дарга удирдлагынхаа санаа бодлыг үг дуугүй дагахаас аргагүй байдалд орж магадгүй. Ажлын нөхцөл таалагдахгүй байгаа бол өөрчлөлт хийх талаар сайн тунгаан бод. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг ашигла.
Мэлхий: Өнөөдөр саад бэрхшээл гарч ирнэ. Амьдрал танд хатуу хандаж байгаа мэт санагдана. Сэтгэл өвтгөж, урам хугалсан явдал тохиолдож болзошгүй. Эсвэл итгэлтэй хүн тань танаас урваж, хуурч мэхэлж магадгүй. Сэтгэлийн хат энэ үед л хэрэг болно. Хайр дурлалын шинэ харилцаа олигтой үр дүн авчрахгүй.
Арслан: Өнөөдөр ажил хэрэгтээ шинэлэг хандлага баримтлахыг илүүд үзнэ. Төлөвлөж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээ урагш нэг шат ахиулж чадна. Томоохон үйл ажиллагаа эхлүүлэх тохиромжтой нөхцөл үүснэ. Гаднын нөлөөгөөр буруу ойлголцол үүсэхээс болгоомжил. Өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэхдээ хайнга хандахгүйн тулд тэмдэглэл сайн хөтлөөрэй. Чухал ажлын эрчийг сэтгэл санааны байдал сарниулах магадлал байна.
Охин: Өнөөдөр та өөрийнхөөрөө байж чадахгүй. Шийдвэр гаргахад төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Үл ойлголцол гарах магадлалтай тул хүмүүстэй нүүр тулан уулзахыг хичээ. Сонирхолгүй яриаг хүчээр сонсох хэрэгтэй болно. Гэхдээ таны амьдралыг өөрчлөх, цаашдын сайн сайхан байх эсэх шалтгаалах харилцаанд орсон бол олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно.
Жинлүүр: Бичиг баримттай болгоомжтой харьцах өдөр. Өөрийн ажлын арга барилаа бүү өөрчил. Гэхдээ нөхцөл байдалд тохируулан төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай. Удирдан зохион байгуулах чадвараа үзүүл. Энэ өдөр хүлээцтэй, ухаалаг байвал амжилт ойрхон байна. Ашигтай харилцаа холбоо амжилтыг бүтээнэ.
Хилэнц: Шууд саад бэрхшээл харагдахгүй ч та гар хумхин сууж болохгүй. Өмнө нь төлөвлөсөн үйл ажиллагаагаа идэвхжүүл. Уран бүтээлч хүмүүс олны танил болж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч байна. Таны өөртөө итгэх итгэл ч өсөх болно. Харин ажилдаа хэт их төвлөрснөөс болж ойр дотнынхонтойгоо харьцаа муудах эрсдэлтэй. Ойлголцол үүсгэхийн тулд бага зэрэг бууж өгөх хэрэгтэй. Улс төр, нийгэмд болж буй шударга бус явдалд хэт санаа тавивал өөрийгөө л зовоох болно.
Нум: Удаан хугацаанд яригдсан гэрээ хэлэлцээр эцсийн шатандаа орно. Гэхдээ чухал баримт бичигт гарын үсэг зурахад таагүй байж мэднэ. Мэргэжлийн хүний зөвлөгөө тус болно. Алс газар явах болон шинэ ажилд орох хүмүүс хувийн зүгээсээ бүхий л бэлтгэлээ хангаж, анхааралтай хандаарай. Нийгэм, улс төрийн байдал таны хувийн амьдралд их нөлөө үзүүлэх үе.
Матар: Чухал ажил хэрэг ихээхэн эрч хүч шаардаж, цаг хугацаа хурдан өнгөрнө. Арилжаа наймаа хийх үед анхаарал алдаж магадгүй өдөр. Тооцоотой байвал хэрэгцээтэй худалдан авалтаа сэтгэлд тохирох үнээр хийж чадна. Төлөвлөсөн бусад ажил ч дажгүй бүтнэ. Эрүүл мэндэд асуудал гарна. Биеийн ерөнхий байдал хямрах боловч удахгүй эдгэнэ. Биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сэргээх эмчилгээ хийлгээрэй.
Хумх: Та өөрийгөө хурцлан шаргуу ажиллах хэрэгтэй болно. Бэрхшээлээ даван туулж чадна. Өнөөдөр амжилт гаргах тааламжтай мэдрэмж бий болно. Үзэл санаа гэж ямар үнэ цэнтэй байдгийг ойлгоно. Ажлын байр сууриа бэхжүүлэх алхам хий. Гэхдээ зарим хүмүүс бодит ба мөрөөдлийн ертөнцөө хольж, толгой нь эргэх магадлалтай. Бодол санаагаа илүү бүтээлч болго. Өнөөдөр олны анхаарлын төвд байх бололтой.
Загас: Арилжаа наймаанд найдвартай түншдээ л итгэ. Бусдыг хуурч мэхлэх нь таны амьдралд муугаар нөлөөлнө. Хэн нэгэн таныг удирдаж буй мэт санагдах бөгөөд ямар нэгэн зүйлээс хараат байхыг хүсэхгүй. Таны хувьд ёс зүй, шударга байдал чухал үе. Амлалтаа биелүүл. Хууль журам бүү зөрч. Өөрийн ур чадвараа бусдад буруугаар ашиглуулахаас болгоомжил.