Фото зургийг | MPA
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг анхааруулж байна.
Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана. Энэ үеэр агаарын температур өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтэрхийг анхаарна уу.
Халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгох, хайрагдах нөхцөл үүсэхээр байгааг мэдээлж байна.
Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь 3-5 дугаар сард, 61,4 хувь 3-6 дугаар сард ажиглагдана.
Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12-15 цагийн хооронд ажиглагдана. Шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагдана.
Эх сурвалж
| УЦУОШГ
|