Dark Light
Нийгэм | 2025-04-22

ЖИНЛҮҮР: ИДЭВХГҮЙ ҮЛБЭГЭР БАЙХААС ЗАЙЛСХИЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мэргэжлийн салбарт мэдэгдэхүйц амжилт олох тул нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Ажил хэрэг явуулахдаа хуучны холбоогоо ашиглавал таатай. Уран бүтээлч хүмүүс сэтгэл хангалуун байна. Уран бүтээл туурвих болон шинжлэх ухааны судалгаа хийхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олоход төвөгтэй байна. Гэхдээ та зорьсондоо тууштай байдаг гэдгээ харуулах хэрэгтэй.
 
Үхэр: Шинэ мэргэжил эзэмших болон хувийн бизнесээ өргөтгөх зэрэгт боломжийн ирээдүй харагдана. Бизнес эрхлэгч нар энэ үед хууль хяналтын байгууллагуудтай хэл амаа олохгүй бол алдагдалд орж болзошгүй. Хэрвээ байр суурь, харилцаа холбоогоо хадгалж үлдэхийг хүсвэл шинэ түншүүд хэрэгтэй болно.
 
Ихэр: Өнөөдөр сэтгэл санаа таагүй байна. Ажил хэргийн харьцаанд хэрүүл маргаан гарах байх. Та тэвчээртэй бай. Итгэж найдсан хүнээсээ ч тусламж горьдолтгүй. Тиймээс анхааралтай байж өөртөө итгэ. Өөрийгөө зөв олж нээвэл амжилтад хүрэх боломж бий. Идэвхтэй ажиллаж бүтээлч хандлагаар төлөвлөгөөгөө хэрэгжүүл.
 
Мэлхий: Зарим хүмүүс бусдыг зөв ойлгохгүй бололтой. Гэхдээ өөрт нь дотносох гэсэн хүмүүст нээлттэй байна. Харин хуучинсаг үзэл, түрэмгий зан бухимдлыг тань хүргэнэ. Шинэ ажилд орох магадлалтай. Гэр бүл, үр хүүхдийн хэрэгцээтэй холбоотой санхүүгийн зардал гарна. Орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаарай.
 
Арслан: Тавьсан зорилгодоо хүрэх, саад бэрхшээлийг даван гарах эрч хүч танд байна. Өнөөдөр өөрийн дуу хоолой хүчтэй байгааг олж харна. Шинэ мэдлэг олж авах, уран бүтээл туурвих зэрэгт сайн. Та өөрийнхөө бүтээлч авьяас чадварыг бүрэн илэрхийлж чадна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бололтой.
 
Охин: Санаа сэтгэл тогтворгүй байна. Өөрийн ойр дотнын хүрээллийг бүү сандаргаж түйвээ. Энэ нь таны ажил төрөл төдийгүй эрүүл мэндэд хор хохирол учруулна. Албан тушаал дэвших болон нийгмийн байр сууриа дээшлүүлэх тал дээр зөв үзэл бодлыг баримтлан, эрч хүчээ тасралтгүй жигд зарцуул.
 
Жинлүүр: Идэвхгүй үлбэгэр байхаас зайлсхий. Эрч хүчээ бүү сулруул. Хүмүүс таныг тойрон хүрээлэх болно. Гэхдээ чухал ажлаа түр хойшлуул. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Өөрийн дадал зуршил болсон ажил хэрэгч орчиндоо байхыг хичээ. Хайрын харилцаанд түр зуурын шохоорхолд автаж магадгүй. Энэ харилцаа таны санасан шиг удахгүй байж мэднэ.
 
Хилэнц: Уйдаж суух бол таны хэв маяг биш. Амжилтдаа тайвшралгүй ажиллах үе. Харин чухал ажил хэргийн харилцаанд сэжиг бүхий хүмүүсээс зугтахыг хичээ. Дарга удирдлагын зүгээс ирэх үүрэг даалгавар ойлгомжгүй байх магадлалтай. Сэтгэлийн уналтыг гэнэн аргаар тайлах гэж бүү оролд. Шинэ үйл ажиллагаатай холбоотой хүндрэл үүсэх магадлалтай.
 
Нум: Ихэнх хүмүүс өнөөдөр эрч хүчтэй байх болно. Өөр үзэл бодолтой хүмүүстэй бүү марга. Ойр дотнын хүмүүстэйгээ бүү зөрчилд. Таны сонирхлыг шууд үр дүн гаргах ажил хэрэг татна. Ямар нэгэн асуудлыг шийдэх ур чадвар тод илрэн гарна. Од эрхсийн тохиол танд сайхан учрал бэлэглэнэ. Хүний сайнтай учирсан бол нөхөрлөлдөө үнэнч байхыг үргэлж хичээ.
 
Матар: Өмнөө овоорсон их ажил, бичиг цааснаасаа түр сал. Ирээдүйтэй ажилдаа түлхүү анхаар. Аливаа үйл явдлыг хүлээн авах хурц мэдрэмж, гүйлгээ ухаанаараа бусдаас ялгар. Бүтээлчээр идэвх гаргавал энэ өдөр бүх зүйл бүтэмжтэй байх болно. Хамтрагч нартайгаа харилцахдаа ойлгомжгүй байдалд орохгүйг хичээ. 
 
Хумх: Бусдад өөрийн зөвийг батлах гэж хэт улайрвал эсрэг үр дүнд хүргэнэ. Гэнэт гарч ирсэн бололцоог ашиглан хувийн байр суурийг бэхжүүлэх гэсэн эрмэлзлэлээсээ болж ойр дотнын хүмүүсийнхээ итгэлийг алдаж болзошгүй. Өнөөдөр бусдад өөрийнхөө саналыг тулгах гэсний хэрэггүй. Өөрчлөлт шинэчлэлийг хүн бүр ойлгон хүлээж авахгүй тул зарим үед тэвчээр гаргах хэрэгтэй.
 
Загас: Ажилладаг салбарт тань томоохон өөрчлөлт гарч болзошгүй. Өнөөдөр хоёрдмол байдалтай өдөр гэдгийг анхаар. Цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй бол ямар ч ур чадвар хэрэггүй болно. Гэхдээ туршлагыг юу ч орлож чадахгүй хэвээр байх болно. Хамгийн гол нь таны зөн мэдрэмж хэрэг болно. Идэвхтэй байж ямар ч тохиолдолд ухралт хийж болохгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11