2025 оны 03-р сарын 28-нaaс 04-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -10...-15 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 30-наас ихэнх нутгаар дулаарна.
