Dark Light
Нийгэм | 2025-03-27

ЭНЭ БОЛ ХЯТАДЫН ЗГ-ТАЙ БАЙГУУЛЖ БАЙГАА АНХНЫ ГЭРЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Монгол Улс, БНХАУ-тай 1955 онд анхны боомт холбогдох гэрээг хийж байсан. Энэ бол Замын-Үүд, Эрээний боомт. Хоёр дахь боомт холбогдох гэрээг хоёр улс 70 жилийн дараа батлах гэж байна. Энэ бол Гашуунсухайт-Ганцмод боомт. МУ-ын Засгийн газрын яам, БНХАУ-ын хөгжил, шинэтгэлийн хороотой Засгийн хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ.  Энэ гэрээ зурагдсанаар гурав дахь боомт болох Шивээ-Хүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ боомт экспортын хүчин чадлыг 10 сая тн-оор нэмэгдүүлнэ. Шивээ-Хүрэнгийн дараа Бичигтийн боомт. Тав дахь боомт бол Ханги. Үүний дараа бусад боомтууд. Өнөөдрийн соёрхон батлах асуудал түүхэн үйл явдал.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11