МҮБХ-ноос бөхчүүд багш дасгалжуулагч, жаяг дэгийн багийн гишүүдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд лекц зохион байгуулах гэж байна.
Тодруулбал: Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 28-ны баасан гаргийн 10:00 цагаас МУИС-ийн докторант, англи хэлний багш, орчуулагч Ж.Намхайжанцан “Дэлхийн хэлийг дээд боловсролын түвшинд эзэмших нь” сэдвээр Англи хэлийг богино хугацаанд, үр дүнтэй сурах аргачлалын тухай лекц уншина.