Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 16:22 минутад “БЗД-ийн 40 дүгээр хороо дугаар байрны хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргалаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад 26 настай, эмэгтэй А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зогсоолд байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон.
Жолооч А нь 3.75 хувийн согтолттой мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг хийж байна.
Иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.