Dark Light
Нийгэм | 2025-04-25

АГААРЫН ЦЭРГИЙН ЗОРИГТ ШОНХОР АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ХЭРЛЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан агаарын цэргийн зоригт шонхруудын нэг ахлах дэслэгч Батсайханы Хэрлэнг онцолж байна.
Сөнөөгч онгоцны нисгэгч тэрээр орос, англи хэлтэй. Нисэх тэр дундаа сөнөөгч онгоцны чиглэлээр ОХУ, БНХАУ-д боловсрол эзэмшсэн дөрвөн төрлийн байлдааны онгоц жолооддогоороо тэр Монгол Улсдаа анхдагч. Учир нь сөнөөгч онгоцны нисгэгч нар эртдээ ч, одоо цагт ч голчлон гурван төрлийн байлдааны онгоц жолоодох эрхтэй байдаг байна.
Ахлах дэслэгч Б.Хэрлэн ОХУ-д 2014-2020 онд сөнөөгч онгоцны нисгэгч, 2022 онд Миг-29 сөнөөгч онгоцны нисгэгч, БНХАУ-д 2023-2024 онд Агаарын цэргийн академид сөнөөгч онгоцны нисгэгч-багш мэргэжлээр тус тус дүүргэсэн залуу. 2014-2020 онд суралцахдаа 10 гаруй орны 50 гаруй сонсогч суралцаж, ердөө 4-хөн нь төгсөж чадсан бөгөөд нэг нь мэдээж нийтлэлийн баатар Б.Хэрлэн.
2022 оны 07 дугаар сард байлдааны “МиГ-29УБ” онгоц Монголын хөх тэнгэрт хөөрсөн дөө. Тэгэхэд ахлах дэслэгч Б.Хэрлэн нарын агаарын цэргийн зоригт шонхрууд МиГ-29УБ загварын сургууль, байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгийг амжилттай гүйцэтгэж байв. 1993 оноос хойш Монголын хөх тэнгэрт сөнөөгч онгоцны дуу цуурайтаагүй учир ард иргэд ч тун сайхан хүлээж авсан сан.
2024 онд “Хэрлэн нисгэгч Хэрлэн голын дээгүүр нисэж байна” гэдэг бичлэг цацагдаж байсан нь бас л түүний тухай байлаа. “Сэлэнгэ-2024” хамтарсан хээрийн сургуульд агаарын цэргийн зоригт шонхрууд “МиГ-29УБ” байлдааны онгоцтойгоо оролцож, сонирхолтой үзүүлбэр, парадыг толилуулж байсан нь “Дуулга” студийн зураглаач нарын дуранд буусан нь тэр ээ. Зэвсэгт хүчний эгнээнд ахлах дэслэгч Б.Хэрлэн шиг бүрэн бэлтгэгдсэн, чадварлаг залуус олон гэж бодохоор Зэвсэгт хүчний ирээдүй өнөөдрөөс ч илүү гэрэлтэй харагдаж байна. Энэ л хамгийн сайхан ...
Эх сурвалж | Монгол Цэрэг-Дэлхийн ЦЭРЭГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11