Dark Light
Нийгэм | 2025-04-25

БЭЛЭН МӨНГӨ АВСАН ЖОЛООЧИД АРГА ХЭМЖЭЭ АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 4 дүгээр сарын 21-25-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний гомдол: Иргэн Ө.Э: Ч:71 “120 мянгат-МУБИС” чиглэлийн 1-097 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьж байна. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: 1-097 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад гарын оролцоогүй чихэвчээрээ ярьж байсан тул зөрчилгүй.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ш.Ж: 1-084 гарааш дугаартай автобусны жолооч Алдар спорт хорооны буудлаас суух гэтэл шууд хаалгаа хаагаад явсан. Би жаахан ачаатай явж байсан юм. Өндөр настан, хүүхэд ачаатай хүнийг яагаад ингээд хаяад байдаг юм бэ? Энэ жолоочийг шалгаж арга хэмжээ авч өгнө үү. 

Шийдвэрлэлт: 1-084 гарааш дугаартай автобусны камерыг шалгахад Алдар спорт хорооны буудлаас овор хэмжээ ихтэй ачаатай зорчигч байсан тул орхиж явсан байсан. Нийтийн тээвэр нь зорчигч тээвэрлэх ёстой тул хэтэрхий их овор ачаатай хүнийг суулгалгүй явсан нь зөрчилд тооцогдохгүй. 

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н: Блюбус ХХК-ийн 4-058 гарааш дугаартай автобусны жолооч Ч:73 “ТЭЦ4 - Зунжин ХТ” чиглэлд ажиллахдаа МҮИС-ийн автобусны зогсоолоос цахим картаа уншуулаад суусан настай эмэгтэйчүүдийг бэлэвсэн авгай нар картаа дараад яваа ч та нараас болж цалингаа хасуулж чадахгүй гэж доромжиллоо. Би картаа уншуулсан.

Шийдвэрлэлт: Блюбус ХХК-ийн диспетчер Наранцэцэгт 4-058 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцааны зөрчлийн дагуу байгууллага дотроо арга хэмжээ авахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Иргэн О.Т: Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлд явж байгаа 33-040 гарааш дугаартай автобусны жолооч нь бэлэн мөнгө аваад байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: "Эс энд эй транс" ХХК-ийн диспетчер Баасаннямд 33-040 гарааш дугаартай автобусны жолоочид арга хэмжээ авахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Иргэн А.Ө: М:1 чиглэлийн 2-124 гарааш дугаартай жолооч 25-р эмийн сангийн буудал дээр 3 хүүхэдтэй бууж амжаагүй байхад хойд хаалгаараа гар хавчсан. Одоо гар хөндүүрлээд байна. Энэ жолоочид арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: 2-124 гарааш дугаартай автобусны камерыг шалгахад 25-р эмийн сан буудал дээр 17.32 цагт зорчигчдыг буулгах үед өөдөөс нь зорчигчид орох гэж дайрсны улмаас хаалгаа хаагаад нээхэд 2 хүүхэд хөтөлсөн эмэгтэй нэг хүүхэд нь бууж амжаагүй хаалга дахин нээгдэхэд буусан байсан.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Н.Б: Зорчигч тээвэр 4 ОНӨААТҮГ-ын 15-023 гарааш дугаартай автобусны жолооч Ч:79 “Монгол хюндэй киа компани-Яармагийн 1-р буудал” чиглэлд ажиллахдаа гар утсаараа тасралтгүй ярьж замын хөдөлгөөнд оролцож байна. Шаардлага тавьсан чинь хүлээж авахгүй зүй бус харьцаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 15-023 гарааш дугаартай автобусны камерыг шалгахад 32 дугаар байр буудал дээр 13.00 цагт ирэхдээ чихэвчээрээ ярьж байсан тул зөрчилгүй.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Р.Б: Трансбус ХХК-ийн 11-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:42 “Сүлжэл-Зайсан” чиглэлд ажиллахдаа чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд гүйцэд орж зогсохгүй, хүн авахгүй, салхи шиг л давхисан юмнууд байна. Шаардлага тавихаар уурлаад байдаг ямар учиртай юм.

Шийдвэрлэлт: 11-093 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад 12.00 цагт 23-р байр хойд буудал дээр жижиг тэрэг байрлуулсан тул хажууд нь зогсож хүнээ авч явсан. Урд сууж явсан зорчигч буудал руугаа гүйцэд орж зогсож үйлчлэх ёстой гэж жолоочийг загнаж байна. Жолооч жижиг тэрэг буудал дээр байрлуулсан тул орж зогсох боломжгүй байна гэж хариулсан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч:34 чиглэлийн 07-045 гарааш дугаартай жолооч маш удаан явж түгжрэл дунд зогсохдоо юм нэхээд явж өгөхгүй байна. Мөн 1000-н оюутны байрны зогсоол дээр арын автобусанд суу гээд дамжуулж суулгасан. Маш их гомдолтой байна. Энэ хүнд зохих арга хэмжээг нь авч эргэж мэдэгдэнэ үү.

Шийдвэрлэлт: 7-045, 7-027, 7-017 гарааш дугаартай автобуснууд түгжрэлийн улмаас 1000-н оюутны байр буудал дээр 19.46 цагт зэрэг ирсэн. 7-045 гарааш дугаартай автобус зорчигчдоо 1000 оюутны байр буудал дээр 7-017 гарааш дугаартай автобусанд шилжүүлэн суулгаад 3 минутын зай аваад үйлчилгээндээ хэвийн явсан. 7-045 гарааш дугаартай автобусны жолоочийг ирж уулзахаар Авто тээврийн улсын байцаагч мэдэгдсэн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11